Гуравдахь монгол тамирчин олимпийн медалийн эзэн боллоо
Сонгомол бөхийн 55 кг-ийн жинд олимпийн хүрэл медаль зүүсэн ОХУ-ын тамирчин Мингиян Семенов бол бидний "үсэрсэн цусан тасарсан махан" хэмээх монгол гарлын халимаг хөвгүүн билээ. 20-хан настай Мингиян өмнөх олимпийн аварга Назыр Манкиевийг ДАШТ-ий хүрэл медальт дүү Бекхан Манкиевийнх нь хамт ээлж халаагүй ялсаар Лондонд ирэх болзлоо биелүүлжээ. Тэрээр бөхийн төрлийн тэмцээнүүд явагдаж буй "ExCel" ордны гадна таарсан Монголын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, Ц.Баярсайхан нарыг тосон ирж сайхан монгол хэлээрээ яриа өрнүүлэн элгээ харуулаад авсан байна. Харийн нутагт нэгнээ олсон тэдгээр монголчуудын фотог та бүхэн сонирхоно уу.
Олимпийн наадамд оролцож буй өөр нэгэн халимаг бол дэлхийн хошой аварга Людмила Бодниева хоёр гурван жил Оросын шигшээд багтаагүй явснаа эргэн ирж, тэгэх тэгэхдээ олимпийн дэвжээнд өрсөлдөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ