
Улсын мөрдөн байцаах газраас "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярт өнгөрөгч наймдугаар сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар өмнө бид мэдээлсэн.
Түүнд эрүүгийн хуулийн 208.2 буюу Усны тухай хууль зөрчсөн, 214.3 буюу хууль бусаар ашигт малтмал олборлосон, нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Эл хэрэгтэй нь холбогдуулан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт мөрдөн байцаагч, хяналтын прокурор нь таслан сэргийлэх арга хэмжээ авч хилээр гарахыг нь хориглосон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон голын сав орчмын 15 км радиус бүхий газарт шалгалт хийхэд, Орхон голын уснаас дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид шинжлүүлэхэд хүнд металлын элементүүд ихээр илэрснээс гадна усны өнгө хувирч, их хэмжээний бохирдол гарсан тул ийн хэрэг үүсгэх үндэслэл болсон юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ