Н.Баяраа тэмцээнээ дуусгав

img

Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалт дасгалд ОХУМ Н.Баяраа өчигдөр өрсөлдсөн. Тэрбээр нийт 41 тамирчинтай онч мэргэнээ сорьсон бөгөөд  хэвтээгээс 393, босоогоос 382, суугаагаас 379 оноо авсан. Ингэснээрээ манай тамирчин 33 дугаар байрт жагсаж, тэмцээнээ дуусгалаа. Энэ төрөлд Итали, БНСУ, АНУ-ын тамирчид медалийн эзэд болсон юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chi sain baisaan. Ulam ix amjilt gargaarai mash ix ireedyi bii shyy chamd.
2012-08-07