
Өчигдөр орой манайхаар 21:30 цагийн үед Флорида дахь мэдээллийн төвд хоёр кабелийн утас санамсаргүйгээр таслагдсанаас болж онлайн нэвтэрхий толь Википедиа түр сааталд орсон байна. Сайт өөрөө болон холбоотой бусад үйлчилгээнүүд рүү хоёр цагийн турш нэвтрэх боломжгүй байсан юм. Ямар нэг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа байгаагүй гэж Википедиа үзэж байна.
Уг сайт хоёр томоохон мэдээллийн баазтай, Флорида болон Виржиниа мужуудад байрладаг юм. Тампа, Виржиниагийн хоорондох хоёр кабелийн утас тасарч, нэг цаг зургаан минут болсон хэмээн сайтаас мэдэгджээ. Харин сайтын үндсэн үйлчилгээнүүдийг хэвийн ажиллуулахад дахин нэг цаг шаардсан гэнэ.
Википедиа болон өөр төстэй сайтуудыг эзэмшдэг “Викимедиа сан” нь ашгийн бус байгууллага юм. Шинэ техник хангамж авах шаардлага тогтмол гардаг учир хэрвээ та туслахыг хүсвэл хандив өргөөрэй хэмээн тус сангийн Их Британи дахь төлөөлөгч Девид Жерард хэлсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ