Ч.Амарболд нарын гомдлыг Б.Батцэрэн хэлэлцэнэ

img

ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхэд шүүгчээр нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн томилогдсон байна.

Шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс  2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрсөн сарын 20-нд хүргүүлсэн юм. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ