Эвслийнхэн АН-ын фракцуудыг бүртгэжээ

img

Урд шөнө “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, хаашдаа л Н.Энхбаярыг ял авснаас хойш ганцхан МАХН-аас болж хамтарсан засагт багтах гэрээний хэрэгжилтийг сунжруулаад яахав хэмээн хувьсгалаа шуурхайлахаар шийджээ. Иймээс Засгийн газарт эзлэх суудлын талаар АН-тай хэлэлцэхээс өмнө фракцуудтай нь урьдчилан тулж ажиллахаар болсон гэнэ. АН-ын томоохон фракцын гишүүдийг дараах байдлаар жагсаасан байна. Хамгийн нөлөөтэй “Алтан гадас” фракцад намын дарга Н.Алтанхуяг, эрхэм гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж, Я.Санжмятав, экс гишүүн Я.Батсуурь, Г.Батхүү, Ц.Сэдваанчиг, Л.Гансүх болон тэргүүн шадар сайдын зөвлөх асан Н.Хүрэлсүх,  АПУ-ны П.Батчимэг, БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда, ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан нар багтжээ. Харин МҮДН фракцын гишүүдэд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Д.Эрдэнэбат болон Да.Ганболд, С.Ламбаа, ГХ-ны дэд сайд асан Б.Болор, банкны Б.Мэдрээ нарын хүмүүсийг нэрлэжээ. Одоогоор Ардчилсан хүчний холбоо овоо жин дарж байна. Уг фракцийг спикер З.Энхболд толгойлдог бөгөөд С.Эрдэнэ, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан, Ш.Түвдэндорж нарын төрийн түшээдээс гадна экс гишүүн Д.Одхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, О.Магнай нарын лав л 16 хүнийг оруулжээ. МоАХ-ны фракцад эрхэм гишүүн Х.Баттулга, Р.Бурмаа болон Дорноговь, Өмнөговь аймгийн засаг ноёд багтаж байна. Гэхдээ энэ фракц сүүлийн үед хүрээгээ их тэлж байгаа. Зүүн хойд Азийнханд Лу.Болд гишүүн, удахгүй хотын мэр болох Э.Бат-Үүл, экс гишүүн Л.Гүндалай, Б.Батбаяр, Р.Бадамдамдин нарыг нэрлэсэн байх юм. Залуу ардчиллынхнаас Лу.Гантөмөр, “Кроун”-аас парламент дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгээс өөр тоймтой нэрлэчихээр хүн олдоогүй юм уу тэгсхийгээд орхижээ. Д.Дүүриймаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eooe yan ch olon fapakst be bydilaanyyd tenegtdeg bna shvv dee
2012-08-08
AN shildeg ni shu busad ni odoo yu we heruulee bas ataarhlaa boliumoor yu
2012-08-07
mongold jinhene ardchilkliig bii bolgooroi amjilt husye
2012-08-07
ANiig demjij yawdag shu amjilt husii
2012-08-07
AN uragshaa hench yu ch gej baisan ta nar shu
2012-08-07
qwe:
uls ornii ajil hitsuudeed bgaa yum bishuuu
2012-08-07
sodoooo:
unen unen ajlaa hiie ee
2012-08-07
Itgelt:
gatsaasan heden hun l bh yum aa
2012-08-07
soko:
ajlaa hiie ee ard tumniihee umnu hariutslagaa uuree
2012-08-07
Uka:
ene uls orond ajil hiih hun bna uu bigd l ene tend yanz bur bolood bh yum aa
2012-08-07
Bolimoor yum:
MAN neg gatsaana odoo bolimoor yum aa
2012-08-07
Xman:
uls ornii ajil tsalgardchih yum bna l daaa
2012-08-07
itgel:
hurdan ajlaa hiitsgeegeechee
2012-08-07
Tugsuu:
odoo zasgiin gazar hurdan ajildaa ormoor yum aa
2012-08-07
МАН хэдэн юмнууд одоо эх орны ажил хацаахаа болио
2012-08-07
Ажил үүргээ хийх баг болоо байлгүй дээ АДМИНА фракц гэдэг энэ үг ердөө таалагдахгүй байна
2012-08-07
тэнэг юм
2012-08-07
sainaa:
AN odoo ajilaa hurdhan hiisn deeree ta nart ard tumen itgel huleegesn bga shv amjiltiin tuluu uragshaa
2012-08-07
hatnaa:
AN iig demjij ywadg hunii huwid hurdan ajildaa orood ih zuil hiigeerei itgel huleej bga shvv
2012-08-07