
“Лондон 2012” олимпийн наадмын үеэр олон сэтгэл догдлуулсан шоу тоглолтууд болно. Өнөө орой "Рок наадам" нэртэйгээр олимпийн стадионд олны танил, алдартай хамтлаг, дуучдын тусгай амьд шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Тоглолтод оролцож байгаа хамтлаг дуучид олимпийн наадамд зориулан гаргасан цоо шинэ дуу хөгжмийг тоглох юм байна. Энэхүү тоглолтыг албан ёсоор London 2012 YouTube channel сайтаар шууд дамжуулах аж. Тоглолтын хөтлөгчөөр Гемма Кайрни ажиллах юм байна.
Уг шоунд :
Rizzle Kicks – Мягмар гаригт 8 сарын 7-нд Лондоны цагаар 15:30-д /УБ-ын цагаар 22:30-д/
Lawson - Мягмар гаригт 8 сарын 7-нд Лондоны цагаар 19:00-д /УБ-ын цагаар 02:00-д/
Mika - Лхагва гаригт 8 сарын 8-нд Лондоны цагаар 15:00-д /УБ-ын цагаар 22:00-д/
Pixie Lott - Баасан гаригт 8 сарын 10-нд Лондоны цагаар 11:30-д /УБ-ын цагаар 18:30-д/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ