
Монгол эх орноо дэлхийн дэвжээнд төлөөлөн зуны ХХХ олимпод оролцож байгаа тамирчдаа Лондон мордохын өмнө ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спортын хорооныхон бэсрэг наадам хийж үджээ. Манай 29 тамирчны дөрөв нь “Сүлд”-ийнх бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хошууч Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, ахлах дэслэгч Ж.Чулуунбат, жүдо бөхийн ОУХМ, дэслэгч Д.Төмөрхүлэг нар юм. ШШГЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивлаж, тамирчин тус бүртээ 10 сая төгрөгийг амжилт хүсч гардуулан аян замыг нь ерөөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ