
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.40 цагаас эхэлж УИХ-ын бүтцийн байгууллага болох долоон байнгын хороог байгууллаа. Ингэхдээ байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог 14-16 байхаар тогтсон байна.
Тухайлбал, Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хуульзүйн байнгын хороо,Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо тус тус байгуулсан байна.Чуулганы хуралдаан түр завсарлалаа. Дашрамд дуулгахад, Байнгын хороодод МАН-ын нэг ч гишүүн багтсангүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ