Улсын начин, “хөл” хэмээх Б.Пүрэвдорж: Туулсан амьдралаа түмнээс нуухгүй

img

Ч.СҮХБААТАР, Ж.БАТМӨНХ (2008-02-26) 1967 оны улсын баяр наадмаар нэг ч начин төрөлгүй, хожим арслан болсон П.Дагвасүрэн гуай долоо давж, ганцаараа тэр наадмын шинэ цолтон нь болж байлаа. Харин дараа жил нь Төвийн Б.Пүрэвдорж, Өвөрхангайн Д.Долгорсүрэн (у.з), Сүхбаатарын Д.Одсүрэн (у.х) нар начин болж, залуу үе, шинэ цолтныг  хүлээсэн бөхийн хорхойтон олноо баярлуулж байсан түүхтэй. Үеийнхэн дундаа нэлээн чацтай гурван бөх начин болоход “гурван уурга” начин боллоо гэцгээж байсан гэдэг.

“Гурван уурга”-ын нэг, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, улсын начин “хөл” хэмээх Бат-Очирын Пүрэвдоржийг “ТЦ-ийн бөхийн өргөө” буландаа уулзан ярилцлаа.

-Ойрд болсон барилдаанууд дээр алгасахгүй харагдлаа. Бөх үзэхэд овоо зав гаргаад байна аа, та? -Манайх одоо Өлзийт хороололд байдаг юм. Гэр ойр болохоор барилдаантай үед автобусанд суугаад хүрээд ирчихдэг. Дуртай юмаа үзэхэд зав гаргалгүй яах вэ.

-Залуучуудын барилдаан үзэхэд ямар сэтгэгдэл төрж байна даа? -Сайхан барилддаг залуучууд олон байна. Гэхдээ бөхийн сургууль олон болж, байнгын бэлтгэлтэй болсон гэхэд энэ залуучууд 30 хүрээгүй байж харих аястай болчих юм. Улсын цол аваагүй, дөнгөж 25, 26 настай байж хурд нь зогсчихсон харагдаж байна. Харин Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатарыг ойрын үед наадмын сүүлийн хоёр бөхийн нэгд зогсож байх болов уу гэж боддог. Бас сая начин болсон Ж.Бат-Эрдэнэ байна. Хавирга нь хэрзийчихээд яг л миний үеийн бөхчүүдийг санагдуулдаг шүү. Нэлээн хожуу харих байх гэж боддог.

-Таны хувьд хэдий үеэс барилдаж эхэлсэн юм бэ? -Нутаг орондоо хааяа үеийнхэнтэйгээ ноцолдоод явдаг хүүхэд байсан. 1958 онд цэрэгт татагдаж, Барилгын I батальонд хуваарилагдлаа. Тэр үед Булганаас С.Цэрэн, Архангайгаас Т.Зундуй тус ангид очиж байсан. Их л олон цэрэг байсан даа. Тэр дундаас бид гурав овоо дөртэй байсан юм уу, ангийн захирагч биднийг тусад нь амраана. Нөгөө хоёр маань хугацааны цэрэг байхдаа улсын цолд хүрсэн.

-Та харин улсын наадамд хэр хүч үзэв? -Анх 1959 онд хоёр даваад, гуравт Хөвсгөлийн Ш.Ванчин начинд унасан. Дараа жил нь бүр нэгийн даваанд үсрээд өгсөн. 1961 оны хавар халагдаж, сумандаа очиж барилдаад түрүүлсэн. Тэр жил С.Цэрэн маань түрүүлж, Т.Зундуй заан болсон.

-Таныг “хөл” Пүрэвдорж гэцгээдэг. Яагаад ийм хоч авах болсноо хуучилна уу?......................... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ