БНСУ-д ажиллах иргэдийн шалгалт 25-нд болно

img

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдээс авах найм дахь удаагийн төвшин тогтоох шалгалт  энэ сарын 25, 26-нд болно. Шалгалтыг хоёр ээлжээр авах бөгөөд 10.30-11.40, 15.00-16.10 цагт тус тус болох юм.Иргэд шалгалтад орохдоо бүртгүүлсэн баримт, иргэний үнэмлэх, гадаад паспорт /гурван жил хүчинтэй байх/, хуудас (бүртгүүлсэн өдөр бүртгэсэн газраас олгосон тасалбар), хар өнгийн тосон болон үзгэн балтай ирсэн байх хэрэгтэй юм байна. /Өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд тестийн машин уншихгүй/. Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх бөгөөд 80-аас дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, хамгийн өндөр оноо авсан 4900 шалгуулагчийг тэнцүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ