
Шинэ Зеландын Тонгариро галт уул бүтэн зууны турш идэвхгүй байсан боловч өчигдөр гэнэт идэвхжсэн байна. Галт уул орон нутгийн цагаар шөнө дунд идэвхтэй болж, чанга дэлбэрэлт, хад чулуу шидэх, утаа гарах зэрэг үзэгдэл ажиглагджээ.
1,978 метрийн өндөртэй уг уул нь үндэсний хүрээлэнд байдаг ба уулчдын дунд алдартай.
Идэхвжилтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.
Тонгариро уул хамгийн сүүлд 115 жилийн өмнө дэлбэрч байсан бөгөөд өчигдрийн явдал ганц удаагийнх байсан уу, эсвэл галт уул илүү идэвхтэй болохын дохио байсан уу гэдгийг одоогоор тогтоож чадаагүй байна.
Мэргэжилтнүүд сүүлийн долоо хоногуудад хэд хэдэн газар хөдлөлт бүртгэж авсан ч галт уул дэлбэрнэ чинээ санаагүй байна.
Галт уулын ойролцоох замуудыг хаасан байсан ч идэвх буурсан учир буцаан нээжээ. Ойролцоох айлууд түр хугацаагаар гэрээсээ явсан гэнэ. Албаныхан нүүлгэн шилжүүлэлт хийх даалгавар өгөөгүй ч ойролцоох айлуудыг гэртээ байж, хаалга цонхоо хаахыг зөвлөжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ