
Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд Сэлэнгэ мөрний эрэг дээр 400 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар болсон байна.
Одоогоор уг ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон холбогдох яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.
Кувейтын сангаас санхүүжих усан цахилгаан станцын талаар хангалттай судалгаа хийх болон эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 2013 он гэхэд жигдрүүлэх талаар албаныхан мэдээлж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ