Алеппод байдал хүндхэн байна

img

Сирийн босогчид болон Засгийн газрын цэргүүд хоорондын мөргөлдөөн Алеппо хотод үргэлжилсээр байна. Алеппо нь Туркийн хилтэй ойр учир ихэнх иргэд дүрвэн гарсан байна. Хотын дээрээс хийсэн бичлэгээс харахад хотын гудамжаар цэргийн тээврийн хэрэгслүүд харагдсан бол нисдэг тэрэг, байлдааны онгоцууд дээгүүр нисч байжээ. Мөн талх авахаар дугаарласан энгийн иргэдийн урт цуваа үүссэн байсан бол зарим нь эд хогшлоо аван жижиг ачааны машин дээр суун дүрвэцгээж байгаа нь харагдсан байна. Босогчид хоёр долоо хоногийн өмнөөс хэд хэдэн хотыг эзэлсэн бөгөөд улам хүчирхэгжиж байгаа юм. Харин Засгийн газраас босогчдыг хотоос зайлуулах бодлого баримталж хүчээ улам нэмэгдүүлсээр байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ЭНЭ БАС Л АНУ-ИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ. ХАРАМСАЛТАЙ НЬ ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ ХЭДЭН НӨХӨД УЛС ОРНОО АРД ТҮМЭНТЭЙГЭЭ СҮЙТГЭЖ БАЙНА ДАА
2013-06-13