Хууль зүйн байнгын хороо хуралдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө болж, УИХ-ын бүтцийн байгууллага болох байнгын хороодыг байгуулсан юм. Яг одоо Хууль зүйн байнгын хорооны хурал Төрийн ордны “А” танхимд эхлэх гэж байна. Байнгын хороо хуралдаанаар гишүүд даргаа сонгож үдээс хойш болох чуулганы хуралдаанд танилцуулна. Түүнчлэн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн банйгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо 14.30 цагаас эхлэн хуралдана гэсэн мэдээлэл байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ