
Нийслэл хотын зам засварын ажил ид явагдаж байгаа энэ үед зарим уулзваруудыг хаасан нь иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсгэжээ. Нийтийн тээврийн автобуснууд тодорхой хугацаанд үргэлжлэх зам засварын ажлаас шалтгаалан чиглэлээ өөрчилсөн ч зорчигчид төөрч будилсан хэвээр.
Зам хаах, чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн чиглэл хэрхэн өөрчлөгдсөн талаархи мэдээлэл иргэдэд хангалттай хүрээгүйн улмаас энэ мэт асуудлыг дагуулсан аж. Үүгээр ч зогсохгүй, чиглэлээ өөрчлөн зорчиж буй автобуснууд замын түгжрэлээр шалтаглан хаа дуртай газраараа “сэлгүүцдэг” болжээ. Тухайлбал III, IV хорооллоос Халдварт руу зүглэсэн автобус уржигдар "Ард" кино театраар дайран төв замаар зорчсон бол, өчигдөр мөн энэ чиглэлийн автобус V сургуулийн өмнөх замаар орж МУИС-ийн хичээлийн II байрны хажуугийн уулзвараар нэвтэрч байх жишээтэй.
Зам засварын ажил, замын түгжрэл, чиглэлийн автобусны чиглэл өөрчлөгдсөн төдийгүй зарим жолоочийн дур мэдэн сэлгүүцэж байгаагаас үүдэн иргэд ийнхүү төөрч, зорьсон газартаа хүрэх гэж багагүй цаг, уур бухимдлаа барж явна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ