Г.Энхболд ОХУ-ын соёлын гавьяат ажилтан цол хүртэв

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар Өвөрбайгалийн хязгаарын Агийн Буриадын тойргийн Улсын дуу бүжгийн “Амар сайн” театрын уран сайхны удирдагч Г.Энхболдод ОХУ-ын соёлын гавьяат ажилтан цол хүртээв. Г.Энхболд 1992 онд тус тойргийн Соёлын хэлтсийн урилгаар анх “Амар сайн” чуулгыг үүсгэн байгуулснаас хойш энд тасралтгүй ажиллаж байгаа юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Энхболд өмнө нь ОХУ-ын Агийн Буриадын автономит тойргийн урлагийн гавьяат ажилтан, Усть-Ордынскийн Буриадын автономит тойргийн урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдаж байсан. Өнгөрөгч долдугаар сард Агийн тойрогт болсон “Алтаргана” наадмын үеэр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан хүндтэй уран бүтээлч юм байна. Д.Дүүриймаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene oopiin opondoo ya xiicen bolood mongoliin chagnal abaad bgaa yam za opcod xiicen yamtai yam biz apia ch de
2012-08-08
Shal teneg yum.
2012-08-07