Эдийн засгийн байнгын хорооны даргад Б.Гарамгайбаатар нэр дэвшлээ

img

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая болж, байнгын хорооны даргаараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын нэрийг дэвшүүлэх саналыг бүх гишүүд дэмжсэн байна. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ. Эдийн засгийн байнгын хороонд  УИХ-ын гишүүд болох Н.Батбаяр, Х.Баттулга, Д.Батцогт , Д.БатЭрдэнэ, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Ц.Даваасүрэн, С.Дэмбэрэл, С.Одонтуяа,  Ц.Оюунгэрэл сонгогдсон юм. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ