
“Өнгөт инээд” нэрээ солиод “Шилдэг өнгө” болж хувирсан продакшныхан уран бүтээлийн олз омог ихтэй яваа. Тэгвэл хошин нэвтрүүлэг бэлтгэж, уран сайхны кино бүтээх болсон уг продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Золбоот өөрийгөө тун ч сонирхолтойгоор тодорхойлжээ.
Дуучин Ц.Мөнхсоёлын клипэнд тоглосон биш, нэр холбогдоод авсан мань эр “Надад дурласан хүүхнүүд эхнэрийг минь нэг хэсэг их зовоодог байж билээ. Золбоотоос салаад өгөөч гэж утасдсан нь ч бий. Харин би тиймэрхүү асуудалд хутгалдах дургүй, эхнэртээ үнэнч” гэж ярьсан удаатай. Өөрийгөө хаана ч, ямар ч үед байгаагаараа байж чаддаг гэж үнэлэх дуртай Г.Золбоот хатуу тоглоом даадаггүй гэж үнэнээ хүлээсэн гэнэ.
“Үнэхээр тоглоом ч биш, шоглоом ч биш юмаар хүний дургүй хүргээд байвал яаж тэсэхэв дээ. Тэрний оронд яг юу хэлэх гээд байгаа, ямар юм харуулах гэснээ шууд л илэрхийлсэн нь дээр” гэж эгдүүцсэн жүжигчин эр өөрөө ч бусдаар тоглох дургүй гэсэн шүү.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ