
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар сая даргаараа УИХ-ын гишүүн Г.Баярсайханы нэрийг дэвшүүлснийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
Ингэснээр өнөөдрийн үдээс хойш болох хуралдаанд тус байнгын хорооны даргад нэр дэвшсэн Г.Баярсайханы нэрийг мэдүүлэхээр болсон байна.
Тус байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, А.Бакей, Г.Баярсайхан, Л.Болд, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, М.Зоригт, Б.Наранхүү, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, Д.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нар тус тус багтжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ