
Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй байхдаа л “уйдаж” орхисон дуучин Ч.Цэлмүүнд хувийн амьдралдаа анхаарах маш том шалтгаан байсан нь хурим аж. Найз залуутайгаа үерхээд багагүй хугацааг үдсэн дуучин маань өдгөө нэг гэрт хамт амьдарч буй.
Улмаар урлагийн ертөнцөө умартан байж албан ёсоор гэр бүлээ баталгаажуулан, гэрийн эзэгтэй болохоор яарсан нь энэ. Түүний хурим энэ сарын 16-ны билэгт сайн өдөр болох бөгөөд Ч.Цэлмүүн даашинзаа хэдийнэ зэхжээ.
Үүгээр ч зогсохгүй, хуримын бөгжөө өндөр үнээр захиалж хийлгэсэн байна. Хайрын дуугаар уяраасан дуучин бүсгүй ийн хүний эхнэр болж, олны анхаарлыг татахааргүй даруухан амьдрахыг эрхэмлэж явна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ