Автозамын ажилд шалгалт хийжээ

img

Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид  Алтай-Баянхонгор чиглэлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 128 км хатуу хучилттай автозамын ажлын явц, чанарт шалгалт хийжээ. Шалгалтаар "Ай-Си-Ти Консалтинг сайн" ХХК–ний боловсруулсан автозамын ус зайлуулах шуудууг стандарт, зураг төслийн дагуу байгуулаагүй, Алтай хотын төвөөс  долоон км зайд байрлах 30 м урттай давуулах даланг стандартын шаардлагын дагуу бариагүйгээс үерийн ус авто замын хучилтыг дагаж урссан байдалтай байжээ. Мөн замын ажлын усалгаанд Дэлгэр сумын Баянбуурал багийн Хургалж, Лүн, Ламын булгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр малтаж, усыг нь ашиглаж байсан зөрчил ч илэрсэн байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын Шин Жиан Шин-Фа ХХК болон захиалагчийн хяналтын зөвлөхөөр ажиллаж байгаа "Аварга зам" ХХК-д хугацаатай үүрэг өгчээ. Ингэхдээ зураг төсөл боловсруулсан "Ай Си Ти Консалтинг сайн" ХХК-д хяналт тавих, булгийг хэвийн байдалд оруулах арга хэмжээг авчээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ