“Дурлалын сүм” киноны нээлт энэ сарын 20-нд болно

img

“Хайртай бол хартай” киноныхоо нээлтийг өнгөрсөн хавар хийсэн “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид ээлжит сюрпризээ дэлгэх нь. Тэд хайрын түүхээр өрнөх сонирхолтой адал явдал бүхий “Дурлалын сүм” киноныхоо нээлтийг энэ сарын 20-нд хийхээр болжээ. Энэхүү кинонд продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тоглосон юм байна. Тус продакшныхан энэ сарын 15-нд хошин хөтөлбөрүүдээ үзэгчдэд хүргэж эхлэх бөгөөд намар цагийн тоглолтын салхийг хагалахаар эртнээс бэлтгэж буй гэнэ. Тиймээс урлагийн сургууль төгссөн авьяаслаг залуусаар хүрээгээ тэлж, хошин тоглолтоос гадна уран бүтээлээ олон төрлөөр хийхээр төлөвлөсөн гэнэ. Р.Есүй  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ