Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад Ц.Цолмон нэр дэвшлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонг гишүүдийн 100 хувийн нэгдсэн саналаар нэр дэвшүүллээ.
Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга, М.Батчимэг, Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Л.Болд, Б.Болор, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, С.Оюун, М.Сономпил, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон, З.Энхболд нар багтжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ