Филиппиний нийслэл үерт автжээ
2012-08-07

Хүчтэй аадар Филиппиний нийслэл Манила хотыг дайрч, хөрс нурсны улмаас өнөөдөр найман хүн амиа алджээ. Засгийн газраас илгээсэн аюулгүйн багийнхан хэдэн арван мянган оршин суугчийг нүүлгээд байна. Үерийн улмаас байшингууд шаварт дарагдан олон хүн орон гэргүй болсон байна. Цэрэг цагдаа нар болон оршин суугчид тэдгээр хүмүүсийг аврах гэж байдаг чадлаараа ухсан боловч амиа алдагсдын дотор дөрөв нь хүүхэд байжээ. Филиппиний Цагдаагийн газрын дарга байдалтай танилцаж, үерт өртөж орон гэргүй бологсдыг нүүлгэн шилжүүлэх даалгавар өгчээ. Тасралтгүй үргэлжилсэн борооны улирал маш их гарз хохирол учруулж, эрх баригчдыг сандаргаад байна. Өнгөрсөн долоо хоногт Саоло хар шуурганаас болж үерт автаад байсан билээ. Саола нь энэ жил Филиппинд болох байх гэж таамаглаж байгаа 20 хар шуурганы долоо дахь нь юм.             Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин