“Пусси Раяот” нэртэй феминист панк хамтлагийн шүүх хурал үргэлжилж байна. Ял төлөвлөгчид тэднийг гурван жил шоронд хорихоор зэхэж байгаа юм.
Харин хамтлагийн дэмжигчид энэ ялыг шударга бус хэмээн үзэж байна.
Дэмжигчдийн дунд дэлхийн алдартнууд байгаа бөгөөд Мадонна мөн нэгдэн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрээр “Мэдээж би үгээ хэлэх эрх чөлөөнд итгэж ирсэн, цензурын эсрэг байдаг хүн. Тиймээс би шүүгчийг тэдэнд зөөлөн хандаж, бүсгүйчүүдийг хурдан чөлөөлөөсэй гэж хүсч байна. Миний бодлоор урлаг улс төрийн агуулгатай байх ёстой. Түүхийн үүднээс ярьвал бүх л урлаг уран бүтээл тухайн үеийнхээ нийгмийн байдлыг тусгасан байдаг. Тиймээс миний хувьд уран бүтээлч байх, улс төрийн санаа агуулах гэсэн хоёр ойлголтыг салгах нь хэцүү юм” хэмээн Орост хийж буй аялан тоглолтынхоо үеэр ярьжээ.
Ц.Мишээл