Байнгын хорооны дарга нарыг баталлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшигдчийг баталлаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг гишүүдийн 92.9 хувийн саналаар дэмжиж батлав. Түүнчлэн  Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг гишүүдийн 97.7 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин баталсан бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг гишүүдийн 97.6 хувийн саналаар дэмжин тус бүр баталлаа.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бүгдэд нь амжилт хүсье
2012-08-08
Сая энд байсан М. Энхсайханы тухай бичсэн юм гэнэт алга болчих юм. Энэ хэний сайт юм бэ.
2012-08-07
Bas dahin ichie:
Jagsaaltaar gishuun bolj Enhbayarin buyanaar deeshe morilchihood hulgui bayan Sonompilees avahuulad listniihe mungiig uguhgui luu unjij bga gel uu Teged ichihgui ene namiig bosgohin tuluu ulsuj temtsej jagsaj adluulj irsen anhnii haraatsainuudtai ni baritsaj bna gesen Yaj chadaj bnaa ICHIJ AMIDAR TA NAR
2012-08-07
MYAN ichij amidar:
Etsgiinh ni bosgoson nereer deeshe morilj huuhduudinh ni buteesen suurin der sandailj gert ni orj suuchihaad ene aild heden tugrugnii handiv uguhud yanaa Ichij amidar ta nar Listniihe mungiig uguhgui luu unjij bga MYAN iihniig ZG bureldehuund BUU ORUUL MAXN iihaan
2012-08-07
garamgai lag shuu
2012-08-07