Өнөөдөр Д.Отгонцэцэг Колумбийн бөхтэй барилдана
Эмэгтэй чөлөөт бөхийн эхний хоёр жингийн сугалаа дөнгөж сая явагдлаа.
48 кг-ийн жинд 19 бөхөөс ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг эхний даваанд Колумбийн бөх Каролина Кастильотой барилдана. Тэмцээн манай цагаар 20.00 эхэлнэ. Харин 63 кг-ийн жинд 20 бөхөөс 2010 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг эхлээд хийлж дараагийн тойрогт Төв Африкийн бөх Сильвие Датти-Нгонга Тара-Агоуэтэй оноолт таарчээ. Барилдаан 20.40 цагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ