Боксын 52 кг-ийн жин. Энэхүү "ExCel" спортын ордонг зөвхөн монголчууд дүүргэсэн мэт санагдаж байна. Юун Лондонд байгаа гэж бодох. Тийм сэтгэгдэл огт төрсөнгүй. Англичууд ч манай Төгсөөг сайн дэмжиж байна. Төгсөө ч сайхан, хийгүй довтолсоор. Гуравдугаар үеийн дундуур өрсөлдөгчөө бүр хүнд цохилтод оруулж тоолуулав. Нямбаярын Төгсцогт болон монголчууд энд үнэхээр гайхамшигтай байсан юм. Цаашид мөнгөн медалийн төлөө 2011 оны дэлхийн аварга ОХУ-ын Миша Алоянтай наймдугаар сарын 10-нд өрсөлдөхөөр боллоо.
Ялалт 15:10. Монголын олимпийн баг ийн гурав дахь медалиа авч чадлаа. Уухай уухай...