Н.Төгсцогт: Дэлхий, олимпийн наадмын медалиа хослуулж чадсандаа сэтгэл маш өндөр байна
Боксын 52 кг-ийн жинд Узбекистаны боксчин Ясурбек Латиповыг 15:10-аар сөхрүүлэн "Лондон-2012" олимпийн наадмын медалийн болзол хангасан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогттой рингээс дөнгөж буугаад байхад нь хэвлэл мэдээллийнхэн уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэрээр "Дэлхий, олимпийн наадмын медалиа хослуулж чадсандаа сэтгэл маш өндөр байна. Өрсөлдөгчийгөө ДАШТ-ий медальтай сайн тамирчин гэдгийг мэднэ. Тоглолтын хувьд хүлээсэн тактикаар тоглосон. Цаашдын тоглолтдоо хичээнэ ээ" гэв.
2009 оны ДАШТ-ээс 17-хон насандаа мөнгөн медаль хүртэж байсан Н.Төгсцогт өөрийг нь дэмждэг бүх хүмүүст, Монголын олимпийн боксын холбоо, холбооны удирдлагууд, ерөнхийлөгч Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, нийт багш дасгалжуулагч нартаа талархаж буйгаа уламжилсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ