Д.Мөнхбаяр: Буу гацаагүй бол гарцаагүй медаль авах байсан

img

Германы нэрийн өмнөөс хоёр дахь олимпдоо оролцож буй гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хамт галын шугамд онч сорьсон. Мөнхбаяр урьдчилсан харваанд тун сайн буудаж байсан боловч буу нь гацаж азгүйтсэнээс болж шигшээд шалгарч чадаагүй юм. Түүнтэй уулзаж, юу болсон талаар тодрууллаа. -Олимпоос гурав дахь медалиа авах боломжтой байлаа. Гэвч болсонгүй. Яг юу болсон юм бэ? -Хурдан буудлагын үеэр буунд маань сааталд орж, хоёр удаа гацсан. Үүнээс болж нөөц буугаараа буудаад финалд шалгарч чадсангүй. Хэрвээ орсон бол найдвартай медаль авах, өнгийг нь хувиргах шанс байсан. Азгүй л байлаа. Бууны замаг нь хаагдахгүй байсан. Тэмцээн дууссаны дараа үзүүлсэн чинь механизм дотор байдаг пүрш нь алга болчихсон байна гэсэн. Болохоо болингуут нөөц буугаа аваад буудсан. Гэвч болсонгүй. -Буу чинь бэлтгэлийн үеэр гацаж байсан уу? -Үгүй ээ. Харин хамгийн чухал тэмцээн дээр гацчихлаа. -Хэрвээ буу гацаагүй бол түрүүлж ч магадгүй байсан даа? -Түрүүлэх бол яаж ч магадгүй. Гэхдээ ямар ч байсан медаль баталгаатай байсан. -Энэ буугаараа хэр удаан буудсан бэ? -Жил гаруй л болж байгаа буу. Уг нь хоёр долоо хоногийн өмнө үзүүлж, бүх засвараа хийсэн юм. -Одоо өөр фирмийн буу авах уу? -Яаж ч магадгүй. Одоохондоо яагаад гацсан талаар нарийн үзлэг хийлгэнэ. Буугаа солих талаар ярилцаж эхлээгүй л байна. Ер нь техник хэзээ нэгэн цагт гацаж, саатдаг. Харин тэр саатал олимпийн үеэр тохиосон нь харамсалтай. -Дасаагүй буугаар буудахад эвгүй байсан уу? -Тэмцээний үеэр шууд буу солиход нөлөөлнө л дөө. Ядаж гурваас таван сум тавьж байж тусгал хаана байгааг мэднэ. Гэхдээ яг тэмцээний үеэр хяналтын буудлага хийх боломж олгодоггүй юм. Тийм болохоор харанхуй буудсан гэх үү дээ. Эхлээд бууддагаараа буудтал өөр газар туссан. Тэгэхээр нь чигээ өөрчилж буудах жишээтэй. -Гүндэгмаа маань бас санаснаас тааруухан буудлаа. Энэ нь юутай холбоотой бол? -Тэрийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Гүндэгмаа анх удаа олимпийн наадмын финалаас мултарч байна. Бууны тохиргоо онцгүй байсан гэж сураг сонсогдож байсан. Харин буугаа засуулсны дараа ямар болсныг нь мэдэхгүй. Ярилцсан Г.Баярсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YG ZOV
2012-09-09
буу нь гацнуу эвдэрэн үү ямар хамаа байна германы тамирчинд. ямар монгол улсын нэр гарч байгаа бишш. уул нь монгол хүн шдээ. гэхдээ германд уравчихсан ккк
2012-08-09
mulguu em
2012-08-08
Germand buudaal bdag.Mongol ulsiinhaa neriin omnoos buudas eh orniihoo dalbaag manduulj boldoggvil yum bhdaa
2012-08-08
YG ZOV