Өнөөдөр аавуудын өдөр

img

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос найм  дахь жилдээ  “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж байна.Энэ өдрийг тохиолдуулан "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ноос олон ажил зохион байгуулахаар болжээ.Үүний нэг нь гэрлэх ёслолын ордонд есөн шилдэг аавыг шалгаруулж, шагнал гардуулах юм. Аавуудын баярыг тэмдэглэдэг болсноор эр хүний үнэлэмжийг дээшлүүлэх, гэр бүлийн ноён нуруу болсон аав нарын гавьяаг үнэлэх, нийгэмд үлгэр дууриалал болгох сайн талтай гэж "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"ныхон үзэж байгаа юм.Айл гэрийн ноён нуруу аав нартаа баярын мэнд хүргэе. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ