
Нэгэн твиттерийн хэрэглэгч долдугаар сарын сүүлээс энэ сарын эхэн хүртэл хэд хэдэн алдартнуудыг заналхийлээд байгаа юм. Сүүлийн заналхийлэл өнгөрсөн пүрэв гаригт “Undisputed Truth” нэртэй шоугаа эхлүүлсэн Майк Тайсонд ирсэн байна. Тэрээр Аврора хотод гарсан кино театрын аллагатай адилаар уг шоуны үеэр олон хүн хөнөөнө хэмээн сүрдүүлжээ.
Цагдаагийн газрынхан уг хэрэглэгчийн мэдээллийг өгөхийг Твиттер сайтаас хүссэн боловч сайт зөвшөөрөөгүй байна. Үнэхээр ноцтой гэдэг нь батлагдах хүртэл хэрэглэгчийнхээ мэдээллийг өгөхгүй гэсэн байна. Цагдаагийн алба уг сайтад шүүхийн зарлан дуудах бичиг өгчээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ