МУГТ Н.Төгсцогт хамгийн залуудаа олимпийн наадмаас медаль хүртлээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Узбекистаны тамирчныг 15:10-аар ялснаар “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмын хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр тэрээр хамгийн залуудаа буюу 20 нас 46 хоногтойдоо олимпийн наадмаас медаль хүртэж байна. Өмнө нь Дэлхийн аварга, Афины олимпийн хүрэл медальт, МУГТ Х.Цагаанбаатар 2004 онд Афины олимпийн наадмаас 20 нас 147 хоногтойдоо хүрэл медаль хүртэж байлаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ