Чуулганы нэгдсэн хуралдаан болно

img

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж, зарим байнгын хороодын дарга нарыг  томилно. Мөн Засгийн газрын тэргүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшигдчийг баталсан билээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг сонгосон. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг томилсон. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ