
Өнөөдөр аавуудын өдөр тохиож буй.Энэ өдрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь 14.00 цагт Дэнжийн мянгын албадан саатуулах төв буюу Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах, баривчлах төвд саатуулагдаж байгаа аавуудтай Монголын эрэгтэйчүүдийн холбооноос уулзалт хийхээр болжээ. Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь нийгэмд эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, хөгжил боловсролд анхаарах зорилгоор 2002 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж иржээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ