Колумбын ерөнхийлөгч “үсрэлт” хийхээ амлалаа

img

Колумбын гурвын харайлтын тамирчин Катерина Ибаргуэн энэ долоо хоногт Олимпийн наадмаас мөнгөн медаль авсан билээ. Тэгвэл өчигдөр буюу мягмар гаригт Колумбын Ерөнхийлөгч Мануэль Сантос хийсэн мэдэгдэлдээ Катерина шиг “өндөр үсрэлт” хийхээ амласан юм. Гэхдээ энэ нь ажилгүйдэл ядуурлыг бууруулах, улсын аюулгүй байдал, партизануудын эсрэг хийх засгийн газрын хариу үйлдэл зэргийг сайжруулж, үсрэлт хийх явдал юм. Мануэль Сантос ерөнхийлөгчийн албыг хашаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа боловч түүний бодлого аюулгүй байдлыг сул анхаардаг хэмээн шүүмжлэлд өртдөг юм. Иймд тэрээр нэмж 5000 цагдаагийн ажлын байр гаргана гэжээ. Мөн таван шинэ Хар харцага буюу Black Hawk нисдэг тэргийг цэргийн салбарт авч өгөхөө амласан юм.           Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ