Арван хүний найм нь хараадаг хамтлаг

img

Рок попын ертөнцөд этгээд хувцас, тод будалт, содон өнгийн үсээрээ ялгаран гарч ирсэн “Visual moon” хамтлагийнхан олны анхаарлыг татаж эхлээд буй. Японы Вижуал Кэе урсгалын төлөөлөл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн тэдний хүсэл мөрөөдөл, уран бүтээлийг дэмждэг хүмүүс олон байхад бас элдэв янзаар харааж зүхдэг нь ч цөөнгүй таардаг аж. Тэр ч байтугай, гудамжинд зөрсөн арван хүний найм нь хараадаг төдийгүй бүр чулуу, модоор шиддэг гэж байгаа. Гэвч энэ бүхнийг хэцүү асуудал биш гэж үзсэн этгээд залуус уран бүтээлдээ тууштай хандаж, ээлжит дуугаа дүрсжүүлсэн байна лээ. Хамтлагийн гоцлол дуучин болон гитарчин залуус ихэр бөгөөд урлагт хоёргүй сэтгэлээр хандаж, өвөрмөц төрхөөр гарч ирэх мөрөөдлөө хэнээр ч хязгаарлуулахгүй гэсэн бардам улс. Тиймдээ ч ар гэрийнхэн нь тэднийг дэмжиж, гайхал төрүүлэм сонирхолтой хэв маягийг нь шүүмжилдэггүй гэнэ лээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголд бас яг ийм 2 ихэртэй хамтлаг байдаг гэж эртийд зурагтаар гарч байсанш дээ Дуурайчихсан юм байна л даа
2012-12-18
mm:
10 hunii 8 n urlag oilgodoggui, barigdmal uzeltei, deerees n uhamsar, humuujliin dogoldoltoi gesen ug bna
2012-08-09
ene chini mongol hamtlag shdee
2012-08-08
Япончууд яахвэ, тэр Солонгост шинэ хүйс гарч ирж байна
2012-08-08
gomo shinjtei ene so japan zaluusiin emegteilgiig yana manai mongol zaluusaa ta nar bas iim bolood baigaa shuu
2012-08-08