Улс төр хөөсөн ч бүтэлгүйтсэн, уйлан дуугараад очсон ч хөөгдсөн...

img

Нэгэн үе охид залуусыг байлдан дагуулж явсан “Дижитал” хамтлагийнхан уран бүтээлээ завсарлаад багагүй удсан. Үүгээр ч зогсохгүй, монголын хип хоп холбооны авьяаслаг хөвгүүдээр залгамж халаагаа бэлтгэж, хамтлагийнхаа нэрийг хүртэл өгсөн билээ. Гэвч ажил, амьдралынхаа байр суурийг тогтоосон хойно дуучин залуус эргэж нэгдэхээр шийдсэн нь олны гайхлыг төрүүлсэн. Өнөөх сөөсгөр жаалууд нь ч хаачсан юм, бүү мэд. Юутай ч, тус хамтлагийнхан хуучин нэрээрээ дахин гарч ирсэн төдийгүй ахлагчаа “жийсэн” нь тодорхой болсон юмдаг. Харин хип хоп холбооныхоо хэдэн дуучныг царай зүсээр нь ялгаварлаж, тоглолтынх нь мөнгийг өгөхгүй “луу унжиж” явсан Баавар тэднийг тоосон ч үгүй. Гэвч нэр хүнд нь навс унаж, “аавын хаалга” хүртэл татаад авсныхаа дараа хуучин хамтрагчдаа санаж, уйлан дуугарсаар очжээ. Харамсалтай нь, хамтлагийнхан нь түүнийг хүлээж авахаас татгалзсан гэнэ. Урьд нь хамтлаг тарах болсон шалтгааныг тэд ихэд нууцалж байсан ч мань Баавар тоглолтын орлогоос нэлээд хумсалсан, үүнээс болж хуучин хамтрагчидтайгаа зодолдсоноор ийн хагаралд хүрсэн гэдэг нь тодорхой болсон билээ. Улс төр хөөгөөд бүтэлгүйтсэн, уйлан дуугараад очсон ч хөөгдсөн Баавар одоо хэрхэх бол. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ooriigoo ingej zobooh gej de haramsaj bna turgen idgeerei
2013-04-07
zochin:
yagaad iim yum hiih bolob do huu mini ee
2013-04-07
uls turchid geed baigaa n eneneesee yamar ilvv gartsan amitad baigaa bish.,vzeed aldnaa xoo....
2012-08-13
zochin:
ene uzliin meneg buduuleg bolovsrolgui mangar har yumaar yugaa hiih ve dee
2012-08-08
sas:
Harin ch yag uls turd tohiroh yum bish vv. Humslaad l hulgailaad l...
2012-08-08
Энэ одоо улс төр хөөж яахнав дэ.
2012-08-08
sas:
Harin ch yag uls turd tohiroh yum bish vv. Humslaad l hulgailaad l...