“Х-Түц”-ийнхэн бие биедээ “атаархсан нь”

img

“Хошин урлагийн продакшнууд дотроо л царайлаг гишүүдтэй” гэж онгирдог “Х-Түц”-ийнхэн тун ч хөгтэй улс. Хөдөө орон нутаг, гадаадад аялан тоглолтоор явах бүртээ онигоотой буцдаг жүжигчид бас нэг нэгэндээ атаархдаг бололтой. Тухайлбал, нэгэн удаа тус продакшныхан хөдөө тоглолтоор явж л дээ. Тоглолт дууссаны дараа нэг гунхсан хүүхэн Онон рүү дөхөж очоод удтал ярилцжээ. Жүжигчин залууг буцаж ирэхэд продакшны  бусад гишүүд “Энэ хэн бэ, чиний фэнүүдийн нэг үү” гэж асуухад цаадах нь их л дуртай толгой дохисон гэнэ. Харин гавьяат жүжигчин Одноо их л дурамжхан “Хн, фэн байхдаа яахав дээ. Чамайг гажигтай болохоор чинь хүүхнүүд ёо ёотой юм яриулах гээд шавдаг байлгүй” гэж ширэв татсан гэдэг. Үнэндээ бол, жүжигчин бүсгүйд харц унагасан залуус хэд гурван үг солих гэж оролдохоор Одноо эргэлдсэн алаг нүдээрээ тас шилбүүрдээд явчихдаг аж. Боловсон ёсыг бодож, нэрээ хичээсэн Онон үзэгч хүүхнүүдийн өдсөн яриаг яаж ийгээд тэвчээд гарчихдаг гэх. Тиймээс эл явдлын дараа “Х-Түц” продакшныхан “Манай царайлагууд бие биедээ атаархдаг юмуу даа” гэж шоолцгоодог болжээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кккккк:
бас нэг юм хэлэхэд х.түцийнхэн нэрээ сольж дурлалын гурвалжин гэвэл яаааааааг тохирно кккккк
2013-02-26
ёо гэж:
атаархах бишээ харамлаж байхгүй золиг чинь. ер нь эднийхэн бүгд хоорондоо бөгсний холбоотой яг л сүлжээ шиг. эхнэр нөхөр дунд нь нууц амрагууд байх жишээтэй. саяхан л онон одноо 2 нэр холбогдоод нэг нэр 2 хоч болоод л явж л байсан шдээ хүмүүс мартсан л байхгүй юу. одоо харлдаа атаархахын хажуугаар харамлахын үнэр сэнгнээд л айн кккккк болимоор юмаа х.түцийнхэн.
2013-02-26
онигоо:
эрт цагт одонкоо ононгоо баттукаа 3 амьдарч байжээ гээд л эхлэх юм байна л даа чепаев петька анна 3 шиг
2012-11-11
j:
ene Onon avgaig hen toodog bnaa
2012-08-09
nomin:
ymar so ym be.bi biendee ataarhaad bollimoor ymaaaaaaaaaaaaaa
2012-08-08
Malnuudad:
Hoorondoo ataarhahaa bish,yavaldahaa bolil geh bna daa.Erguu sdaa nar!
2012-08-08
Маргаашнаас эхлээд Чапаев Петка гээд онигоо бичээд явах юм байна л даа.
2012-08-08
бичих юм олддоггүй юм уу хаашаа юм бэ шал тэнэг хэнд чхэрэггүй юм бичих юм аа, тэд нарын царайлаг ч гэж ю байсан юм, атаархана ч гэж юу байдаг юм, инээдтэй ч юм даа
2012-08-08
MM:
T1 MEDEE WE BICHEH YUM BHAA BOLIJEEDEE
2012-08-08
Дашка:
горьдлого ХХК
2012-08-08