
Торго дурдангаар биеэ ороож, эрхи зүүгээд эхэлсэн рок попынхон маань янз бүрээр л зургаа авахуулахаас бус яаж бясалгадаг болохоо тэр бүр харуулаад байдаггүй. Тэгвэл гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа болон залуу дуучин К.Номинжин нар л хэрхэн бясалгаж, сэтгэлийн гүн амирланд автаж буй хөргөө үлдээсэн байх юм.
“Хүн урьд нь ямар байснаа ямагт санаж явах хэрэгтэй” гэж сургаал айлдсан гавьяат жүжигчин Т.Ариунаа бясалгалын өрөөнд цагаан өмсгөлтэй заларсан бол, поп хатагтай Б.Сарантуяа “Надад байгаа бүхэн минь хангалттай. Хэн нэгэн миний амьдралд хөндлөнгөөс оролцож, байгаа зүйлийг байрнаас нь хөдөлгөхийг тэвчихгүй” гэж өөрийгөө тодорхойлсон.
Тиймдээ ч уулын энгэрт байрлах нэгэн сүмийн ойролцоо бясалгал хийж, тэнгэр газартайгаа сэтгэлээрээ харилцах дуртай гэсэн. Харин харийн оронд амьдарч буй дуучин К.Номинжин “Бүх насаараа бясалгах тангараг өргөсөн” гэж ярьдаг болохоороо ч тэр үү.
Энэтхэг багшийнхаа захиас сургамжийг үргэлж даган мөрдөж, элдэв зүйлээс сэтгэл зүрхээрээ чөлөөлөгдөхийн тулд хээр талд бясалгадаг ажээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ