Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулиудын багш нартай уулзана
Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэхээр болсон. Уг хөтөлбөрөөр хичээллэх үндэсний 31 сургуульд багшлах аймаг орон нутгаас ирсэн 500 багштай БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр уулзана.
Уулзалт 16.00 цагаас Төмөр замын олон улсын хос хэлний "Шинэ эрин" дунд сургууль дээр болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ