
Өнөөдөр өглөө хятадын Жезян аймагт Хайкуй хар шуурга болсны уршгаар хятадын өмнөд хэсэг аадар бороо, үерт дарагдаад байгаа тухай орон нутгийн ажиглалтын төвөөс мэдээлсэн байна.
Хайкуй шуурга Хэпу гацаа, Сианшан мужуудыг дээд тал нь цагт 150 км-ийн салхины хурдтай дайрчээ.
Шуурганы улмаас үүссэн аадар бороо, үер нь Жезян аймаг дахь тариалангийн талбай, барилга гудамжуудыг сүйдэлсэн байна. Хэд хэдэн тосгон гацаа тоггүй болжээ. Мягмар гаригийн 21 цагийн үед 1,07 сая хүнийг Жезян аймгаас нүүлгэн шилжүүлсэн. Одоогоор ямар нэг хохирол бүртгэгдээгүй байна.
Хайкуй хар шуурга цааш баруун хойд зүг рүү 15 км-ийн хурдтай нүүх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдөр орой Аньхой аймгийг дайрч магадгүй.

Хайкуй нь хятадын зүүн эргийг хөмөрсөн гурав дахь хар салхи болж байна.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ