Гадаад улсуудтай хийсэн давхар татварын гэрээ манайд төвөг удах нь

img

Монгол улсын Оюутолгойгоос авах татвар хасагдаж мэдэхээр байна. Учир нь манай улстай давхар татварын гэрээ байгуулсан Нидерланд улсад Оюутолгой компани бүртгүүлчихжээ. Ингэснээр гэрээ ёсоор тухайн улсад бүргүүлсэн Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч Айвенхо майнз татварын хөнгөлөлт эдлэхээр болжээ.

Давхар татварын гэрээ нь хоёр улс харилцан хөрөнгө оруулалт хийх үед ашгийн татваруудаасаа хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтай юм. Гэхдээ энэ гэрээ ижил төстэй улс орнуудын хооронд хийгдэх учиртай. Хэрэв өндөр болон буурай хөгжилтэй 2 улсын хооронд хийгдвэл буурай хөгжилтэй оронд ямар ч ашиггүй байдаг. Гэтэл манай улс 1990 оноос хойш маш олон өндөр хөгжилтэй оронд энэ гэрээг хийснээс болоод өнөөдөр горыг нь амсахаар болоод байна. Саяхан Оюутолгой компани манай улстай давхар татварын гэрээтэй Нидерланд улсад очоод бүргүүлчихжээ.

Ингээд л монгол улс Оюутолгойгоос ноогдол ашгийн татвар авч чадахааргүй болж байна. Энэ нь нэг үгээр манай улсад орж ирэх өнөөх 66% ийн татварын ашгаас хасагдахаар болчихож байгаа хэрэг. Гэхдээ яг хэдэн хувиар хасгадах  нь одоогоор тодорхойгүй байна. Нэг үнэн юм гэвэл өнгөрсөн онд засгийн газар Айвенхо Майнзтай гэрээ байгуулж байхдаа энэ гэрэээгээ ор тас мартчихсан байсан уу аль эсвэл  санаатай дарагдуулсан аль ч бай энэ гэрээний талаар огт яриагүй.

Хэрэв энэ гэрээгээ цуцалж чадахгүй бол цаашид манай улсад асар алдагдалтай. Тодруулбал манайд хөрөнгө оруулж байгаа бүхий л компаниуд тэдгээр улс ороны нэгэнд л давхар бүртгүүлж татвараас хөнгөлөлт эдлэхээр болчиоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бидний энэ арчаагүй байдал хэзээ дуусах юм бэ, дандаа л маллуулчихсан байх юм, санаатай ч юмуу, санаандгүй ч юмуу, ингэж мэдэн будилж, улсаа худалдаж байдаг албан тушаалтнууд, авилгачдаас салах юмсан. Эх орондоо өндөр ашиг орлого авч ирсэн, олох боломж олгосон хүнд тодорхой өндөр урамшуулал олгомоор юм.
2012-11-28
тэгвэл дахин ордуудаа битгий ашигла. хүний нохой идэхээр өөрийн...
2011-10-27
наад татвараас зайлхийдэг тухай иргэний хөдөлгөөнийхөн аль эрт мөн ч их хэлсэн шүү. эд нар тоогоогүй. одоо энэ их зг- огцорч дараагын шинэ хүмүүс энэ гэрээг цэглэх хэрэгтэй.
2011-10-27
Машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
2011-10-26
dandaa neg no ilreh yum, iim hogiin zuiliig hiihdee medej baisan, nuusan l baij taaraa. iim tom geree hiij baihad iim zuiliig hav darna gej baihgui.
2011-10-26
Монгол улс ингээд л дашиг шоог гээч болж байгаа юм даа. Одоо Баярцогтын толгойг тасдахаас өөр арга байхгүй. Солонгос түүхэн кино шиг л амьдар ч байна даа. Ялзарсан засаг төр захирагчтай байдаг байх ааа.
2011-10-26