Тамирчдад мөнгөн урамшуулал олгоно

img

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр  Шри Ланк улсын Хиккадово хотноо энэ оны зурга дугаар сарын 25-наас  долдугаар сарын 2-нд зохиогдсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үнэмлэхүй амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөрт 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчин Г.Энхчимэгт 1.5 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин Ц.Лхагвасүрэн, Г.Учирал, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд нарт тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Шагналд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөсөн байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ