
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын Засгийн газрын илтгэлийн төслийг хэлэлцэн дэмжээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт өргөн барихаар тогтов.
Түүнчлэн Бүгд Найрамдах Турк улстай байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд “БНТУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн тусламжийн гүйцэтгэлийн протокол”-ыг батлах тогтоолын төслийг дэмжсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ