Өвөрхангайн нэр дэвшигчдийн хурал хойшлов
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймийн аравдугаар тойргоос нэр дэвшсэн МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч дахин тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь нэхэмжлэгч Н.Доржпаламын өмгөөлөгч Н.Мөнхболд өвчтэй байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан байна. Хуулиараа хариуцагч, нэхэмжлэгчийн аль нэг өмгөөлөгч нь хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүйгээ албан ёсоор шүүх хурлаас 24 цагийн өмнө мэдэгдсэн бол хурал хойшлох үндэслэл болох юм байна. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ