Олимпоос медаль хүртсэн Украйны тамирчдын шагналын хэмжээ нэмэгджээ

img

Зуны олимпийн наадамд медаль авч байгаа нь улс орны нэр хүндийг олон улсын тавцанд улам өндөрт өргөж байгааг иш үндэс болгон Украин улсын Засгийн газраас олимпийн наадамд медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагч нарт олгох шагналын хэмжээгээ нэмэх шийдвэр гаргажээ. Зуны олимпийн ХХХ наадмаас эхлэн олимпийн наадамд алтан медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид тус бүрт нь 125 мянган ам.доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид тус бүрт нь 80 мянган ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид тус бүрт нь 55 мянган ам.долларын шагнал олгож байхаар болжээ. “Украин улс тамирчдаа бусад улс орноос дутахааргүй урамшуулж байгааг тамирчинд ойлгох ёстой. Ялалт ямар их үнээр олдож байгаа, олимпийн дэвжээн дэх ялалт нь улс орны нэр хүндийг ямар их өндөрт өргөж байгааг харгалзан үзэхэд ийм шагнал олгох нь зүй ёсны үнэлгээ гэж би үзэж байна.” гэж тус улсын Ерөнхий сайд Николай Азаров хэлжээ. 2004 онд олимпийн медальтнуудад тус бүр 100, 75, 50 мянган ам.долларын шагнал олгож байжээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ