
1973 оны Синайн хойгийг эргүүлэн авах дайнаас хойш өчигдөр анх удаа Египет улс Синайн хойг руу гал нээлээ. Синай дахь шалган нэвтрүүлэх цэг рүү лалын босогчид халдсаны дараа Египетийн цэргүүд босогчид руу нисдэг тэргээр агаарын дайралт хийсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр зэвсэглэсэн 35 хүн Газ, Израйлийн хилийн орчим дайрч, 16 цэрэг алагджээ.
Аюулгүйн албаныхны хэлснээр Хойд Синайн гол хот Эль-Аришийн гурван шалган нэвтрүүлэх цэг рүү лалын босогчид байж болзошгүй хүмүүс халдсанаас цагийн дараа Египет пуужин хөөргөсөн гэнэ. Эль-Ариш хот нь Газ-Израйлийн хилийн зурвасаас 50 км-ийн зайд оршдог.
Дайралтын үеэр зургаан хүн шархдсан: цэргийн офицер, хоёр цэрэг, хоёр цагдаа болон биеийн байдал нь хүнд нэг энгийн иргэн байна.
Израйль улс Синайг 1979 онд энхийн гэрээний дагуу Египетэд эргүүлэн өгчээ.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ