”Хятадын соёлын сар” эхэллээ
БНХАУ-ын Соёлын Яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2012 онд харилцан "Соёлын сар" зохион байгуулах төлөвлөгөөний дагуу "Хятадын соёлын сар" арга хэмжээг энэ сард манай оронд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээний нээлт энэ сарын 30-нд циркийн тоглолтоор эхлэх аж. Мөн "Киноны долоо хоног"-оор Хятадын алдартай кинонууд манай кино театруудын дэлгэцнээ гарах юм байна. Түүнчлэн, ирэх есдүгээр сарын нэгэнд Соёлын төв өргөөнд Хятадын бүх оддын тоглолт болох гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ